П.Лхагважаргал
Тажикистан улсын Душанбе хотноо энэ сарын 2-4-ний өдөр жүдо бөхийн их дуулга тэмцээн зохион байгуулагдаж, 24 орны 233 тамирчин өрсөлдлөө. Харин манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нараар ахлуулсан 17 жүдоч барилдаж, таван медаль хүртсэн юм. Тодруулбал, 48 кг-ын жинд Л.Анударь, 63 кг-д Б.Ганхайч нар алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр мөнгө, 60 кг-д гавьяат тамирчин Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Номинзул нар хүрэл медаль хүртсэн билээ. Өнгөрсөн жил тус тэмцээнээс олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү алтан медаль хүртэж байсан бол Л.Энхрийлэн хүрэл медалийн эзэн болж байв. 2024 онд Монголын баг 65 орноос долоодугаар байрт орж байсан бол энэ жил 24 орноос дөрөвдүгээр байр эзэллээ.
Монголчуудын хүчтэй өрсөлддөг -48 кг-ын жинд олимпын хүрэл, дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү нарыг залгамжилж 18 настай Ж.Анударь түрүүлснээрээ онцлог юм. Тэрээр өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчин ажээ.