Базарбямбын НЯМСҮРЭН
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдорж 1925 оны тавдугаар сарын 8-ны өдөр “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г байгуулсанаар Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөн түүхтэй. Тэгвэл 100 настай Хүүхдийн байгууллагын салшгүй нэг хэсэг болсон Пионерийн байгууллагын ажилд амьдралаа зориулж, одоо өндөр насныхаа амралтыг эдлэн суугаа нэгэн багшийг энэ удаагийн “Амьдралын тойрог” буланд урилаа.
“Пионерийн” Л.Энхтөр
Бидний нийтлэлийн эзнийг Л.Энхтөр гэдэг. Тэрээр Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул. Түүний аав Лааган Нөмрөг сумандаа бригадын даргаар олон жил ажилласан намын гишүүн хүн байсан бол ээж Бадамжав зургаан хүүхэд төрүүлэн өсгөсний ууган хүү нь Л.Энхтөр юм.
Тэрээр Архангайн багшийн сургуулийг төгссөн ч уугуул нутагтаа хүүхдийн байгууллагыг хөгжүүлэхэд амьдралаа зориулан өдгөө зөвхөн Нөмрөг сумын гэлтгүй Завхан аймгийн, цаашлаад орчин үеийн хүүхдийн байгууллагын шинэчлэлийн замын эхлэлийг тавьсан түүнийг үеийнхэн нь “Хүүхдийн” Энхтөр, эсвэл пионерийн Энхтөр хэмээн дуудна.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 83 (7580)