Ч.Бямбахажид
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль энэ сарын 2, 3-ны өдрүүдэд “The 1st International Conference on driving societal advancement through interdisciplinary innovation” cэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. 

Салбар дундын инновациар дамжуулан нийгмийн дэвшилд хувь нэмэр оруулах тус хурал нь нийгэмд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх хүрээнд эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, бизнес, технологийн салбарынхны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагыг сургалт, судалгааны үйл ажиллагаандаа баримталж ажилладаг бөгөөд энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд AR технологийн тусламжтайгаар цаасны хэрэглээг 50 хувь бууруулж, хурлын хөтөлбөр, илтгэлүүд, илтгэлийн хураангуйг цахим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлж өгсөн нь тус хурлын бас нэгэн онцлог болж байв. “The 1st International Conference on driving societal advancement through interdisciplinary innovation” cэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал нь салбар дундын судалгааг хөгжүүлэхэд анхаарч буйгаараа онцлог юм. Түүнчлэн судлаачид, бизнес, технологийн салбарынхны хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид нийгмийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах санаачилгыг дэвшүүлж байгаа аж.  Мөн тус хурлын эхний өдөр Монгол, АНУ, БНСУ-ын долоон эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлсэн юм.  Харин тавдугаар сарын 3-ны өдөр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль дээр нийт таван орны 90 гаруй илтгэгчид зургаан салбар хуралдаанаар өөрсдийн судалгааны ажлыг танилцууллаа.  Хурлын гол агуулга нь бүтээлч оюун, үр нөлөө бүхий судалгаа байх бөгөөд нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны судалгааг ашиглах явдал байв.

Эх сурвалж:www.zms,mn