Б.ЖАВХЛАН
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ой, хээрийн гал түймэр гарсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Хушаат сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа. Улмаар дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ мэдээллээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нэгдүгээр багийн “Дунд даваа” гэдэг газар дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ой, хээрийн гал түймэр гарсан. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Түшиг сумын Мэргэжлийн анги, “Тариа” бригадын иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажилласан юм. Улмаар ой, хээрийн гал түймрийг өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ны өдрийн 09:12 цагт цурамд оруулжээ. Урьдчилсан байдлаар түймрийн урт 8.85 км, өргөн 6.85 км байгаа аж.
Эх сурвалж: www.zms.mn