Ч.БЯМБАХАЖИД
Залуучууд их сургуулийн дипломоо тэврэн, хүсэл тэмүүлэл дүүрэн харцаар шинэ ажилд орохоор зэхнэ. Их сургуулийн дуулиант он жилүүдэд хичээл зүтгэл, цаг заваа зориулан суралцсан тэд амьдралын их далайд ийн хөл тавина. Мөрөөдлийн ажлаа хийж, ирээдүйн зорилгодоо хүрэхээр гүйж яваа залууст мэргэжлийн ажил нь олодохгүй байх, эсвэл төсөөлснөөс нь бодит байдал дээр ажлын байр гэдэг өөр байх, цаашлаад туршлагагүй гэх ганц үгнээс болж тэдний хүсэл зориг буурч эхэлдэг. Иймд ажилд орох гэдэг тийм ч амархан зүйл биш юм.
“Монголын хөдөлмөрийн зах зээл шинэ төгсөгчдийг хэрхэн угтаж авч байна вэ”
Дөнгөж сургуулиа төгсөөд ажилд орох гэж байгаа залууст ихэвчлэн тулгардаг асуудлуудын нэг бол ажлын туршлага байдаг. Энэ талаар шинэ төгсөгчид байр сууриа илэрхийлсэн юм.
М.Гэрэлцэцэг “Залуусыг ажил хийхгүй байна, мэргэжлээрээ ажиллах нь багассан гэх мэтээр ярьдаг. Гэсэн хэдий ч цаанаа ажил олгогчид ч мөн асуудалтай байдаг. Юу гэхээр дөнгөж сургуулиа төгссөн шинэ төгсөгчдөд хэтэрхий ахадсан шаардлага тавьдаг. Жишээлбэл, дор хаяж 2-3 жил ажилласан туршлага шаарддаг. Мөн зарим нэг худалдааны байгууллагууд хувьдаа машинтай байхыг ч шаардсан байдаг. Энэ нь ажлын гараагаа эхлэх гэж байгаа бидний хувьд мэдээж ахадсан шаардлага. Бид энэ мэт шаардлагыг хангахын тулд суралцах хугацаандаа мэргэжлээрээ ажиллах ёстой юмуу. Тухайн байгууллагад ажиллаж байж л энэ шаардаж байгаа туршлагыг нь олж авна шүү дээ. Энэ мэт олон шаардлагаас болоод залуус төгсөөд мэргэжилээрээ ажиллахгүй байх, ажиллах хүсэл эрмэлзэл нь буурах зэрэг асуудал бий болдог” гэсэн юм.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 81 (7578)