П.АМГАЛАН

Монгол Улс, Унгар улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд 12 дахь удаагийн олон улсын "МИТЕМ" театрын наадамд УДЭТ-ын хамт олон Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжгээ Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа амжилттай тоглож Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгасан түүхэн амжилтыг хамтдаа бүтээлээ. “Тэнгэрийн хүү” жүжгийн тоглолтууд танхим дүүрэн үзэгчид, дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочид, Унгарт суугаа Монголчууд маань нэгэн зэрэг уухайлан алга ташиж, эх орныхоо урлагийн гайхамшгийг бахдан хүлээн авлаа. Энэ мөчид Монголын түүх, соёлын сүр хүчийг дэлхийд мэдрүүлсэн бахархал улам гүн гүнзгий мэдрэгдэж, зочдын сэтгэлийг догдлуулав. Ийнхүү бидний өв соёлын гайхамшиг олон улсад эгшиглэж, монгол омогшил, бахархал дахин нэг удаа дэлгэрч байна.

Эх сурвалж:www.zms.mn