С.УРТНАСАН

Саяхан болсон Коачелла урлагийн болон хөгжмийн фестивалийн үеэр Женни болон түүний ээжийн хооронд болсон сэтгэл хөдөлгөм агшин олны анхаарлыг татаад байна. YouTube Shorts дээр “Женни тайзны ард ээжтэйгээ тэврэлдэж сэтгэл хөдөлгөсөн мөч" болон “Женнигийн ээжийн гарын хөдөлгөөн биднийг уйлуулсан” гэсэн гарчигтай бичлэгүүд нийтлэгджээ. Тодруулбал, тус бичлэгт Женни тайзан дээрх үзүүлбэрээ үзүүлж дуусгаад тайзны хойд тал руу явж байх үед ээж нь түүн рүү гүйж очоод, Женнигийн хувцасны ил хэсгийг хурдан малгайгаар дарж халхалж буйг харуулсан бөгөөд энэ үйлдэлд олны сэтгэл хөдөлжээ. Ээжийнх нь энэ нарийн мэдрэмжтэйгээр охиноо хамгаалсан үйлдэл олон үзэгчийн сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд тэд “Түүний ээж үнэхээр гайхалтай хүн бололтой”, “Ээж хүн бол хэзээд л ээж байдаг” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ. Женни дөрөвдүгээр сарын 21-ний өдөр, Коачеллагийн хоёр дахь долоо хоногийн тайзанд дахин гарч, өөрийн “тайзны хатан хаан” гэсэн нэр хүндээ бататгасан юм. Үзүүлбэрээ дуусгасны дараа тэр үзэгчдэд хандан чин сэтгэлийн талархал илэрхийлж, “Өнөөдөр намайг үзэхээр ирсэн та бүхэнд үнэхээр их баярлалаа. Би энэ үдшийг хэзээ ч мартахгүй. Би та бүхнийг маш их хайрлаж байна.” гэж хэлсэн байна. Мөн тэрээр үзэгчдийн дунд байсан ээж рүүгээ хандан солонгосоор “Ээж ээ, би таныг хайрлаж байна!” хэмээн чанга хашхирсан нь олны сэтгэлийг дахин хөдөлгөжээ.

Эх сурвалж: zms.mn