П.ЛХАГВАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор “Монголын спортын сэтгэл судлаачдын холбоо”-ны эрдэм шинжилгээ, судалгааны албаны дарга, МУИС-ийн багш, спортын сэтгэл зүйч Б.Золзаяаг урилаа.
-Манай улсад спортын сэтгэл зүйн салбар хэдий үеэс хөгжсөн бэ?
-Спортын сэтгэл зүй нь манайд танигдаад удаагүй шинэ салбар. Спортын сэтгэл зүй гэхээр эцэг эх, дасгалжуулагчид хүнд, хэцүү зүйл гэж ойлгох нь бий. Гэвч энэ нь энгийн зүйлээс эхэлдэг. Энэ нь дасгалжуулагч, тамирчдыг дэмжих хамтын үйл ажиллагаа байдаг. Манай салбар сүүлийн үед спортын анагаах ухаан, хөдөлгөөн засал, хоол зүй, дата анализ гээд өргөн бүрэлдэхүүнтэй хамтран ажиллаж, үр дүнтэй байхад анхаарч байна. Энэхүү хамтын ажиллагааны систем одоогоос тав, зургаан жилийн өмнөөс эхлэлтэй. 1889 онд хамгийн анхны спортын сэтгэл судлалын судалгаа Германд хийгдэж байлаа. Харин бид судалгаа шинжилгээний ажлаа 100-аад жилийн дараа эхэлсэн. Орчин үеийн техник технологи, хиймэл оюун ухаан, арга аргачлалыг шинжлэх ухааны үүднээс нэвтрүүлбэл олон улстай хөл нийлүүлж, цаашлаад өрсөлдөгчийнхөө дээр гарах боломжтой гэж боддог.
-Таны хувьд хэзээнээс энэ салбарт ажиллах болов?
-2006 оноос хойш буюу хамгийн урт хугацаанд спортын сэтгэл зүйчтэй ажиллаж байгаа МУИС-ийн шигшээ баг энэ асуулттай салшгүй холбоотой. 19 жилийн өмнө намайг магистрын зэргээ хамгаалсны дараа спортын сэтгэл зүйчийн ажлаа хий гээд зааланд шүгэл бариулаад зогсоосон хүн бол миний сагсан бөмбөгийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв багш юм.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 79 (7576)