А.ЧИМЭГ

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Аймгийн ИТХ-аар дөр­вөн жилд хийгдэх аж­лын мөрийн хөтөлбөрийг бат­­луулжээ. Энэхүү хө­төл­бөрийн­хөө тухай та­нил­цуулахгүй юу?

-Аймгийнхаа өмнөх ажлуудаа үргэлжлүүлэх, “Бүтээлч Өвөрхангай” гэ­сэн томоохон цогц хөтөл­бөрийг  хэрэгжүүлэх аж­луу­дыг хийхээр аймгийн Ир­гэдийн төлөөлөгчдийн­хөө хурлаар оруулж бат­луул­лаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мө­рийн хөтөлбөр нь нийт гур­ван бүлэг, 12 дэд бүлэг, 154 зорилтыг багтаасан бод­логын баримт бичиг юм.

Энэ хөтөлбөрийг боловс­руулахдаа аймгийн хөгжлийн баримт бичгүүд, мөн энэ удаагийн сонгуу­лийн МАН-ын мөрийн хөтөлбөрт суурилан АН, МАХН-МҮАН-ын шу­дарга ёс эвсэл, бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн 600 гаруй санал санаачлага дээр үндэслэсэн юм. Мөрийн хөтөлбөрөө бид “Бүтээлч Өвөрхангай” гэж нэр өгсөн. Багцалж үзвэл эдийн засгийн үзүү­лэлтээ “Хоёр” дахин өсгөж нэ­мэг­дүүлэх одоо байгаа­гаасаа, нэг хүнд ногдох дотоодын нийт бү­тээгд­хүүнээ нэмэгдүүлнэ гээд олон бүтээлч ажлууд орж байгаагийн дотор бид­ний тооцож үзэж бай­гаагаар 250 орчим тэрбум төгрө­гийн хөрөнгө оруу­лалт хийж байж энэхүү том хөтөлбөр хэрэгжинэ гэж үзэж байгаа. Иймээс бид үндсэн гурван ажил дээр анхаарлаа төвлө­рүүлж байна. Нэг шинэ арга барилаар ажиллах зайлш­гүй шаардлагатай гэж үз­сэн. Хоёрт энэ хөтөлбөрийг биелүүлэх олон төсөл, зураг төсвийг боловсруу­лах ажил байгаа. Үүнийг 2013 ондоо хэрэг­жүүлнэ. Гуравт аймгийн­хаа хөгж­лийн төвшинд тулгуурлаад хөгжлийг ши­нээр бий болгох төслүү­дийг гаргаж ирэх гэсэн гурван том ажлыг ойрын хугацаанд хийнэ. Энэ нь хөтөлбөр хэрэгжих эхний алхам байх болно.

-Аймгийн хэмжээнд нэн тэргүүнд хийх тулгам­даж байгаа асуудал юу байна вэ?

-Ер нь олон асуудал байна л даа. Төрийн бай­гуул­лагуудад эрс шинэч­лэл хийх, үйлчилгээ ажлын арга барилын хувьд ч тэр, хариуцлагын тог­толцоог дээшлүүлэх, Хоёрт эрүүл мэндийн сал­барт багаж хэрэгсэл шинэч­л­эх, эмчилгээний тоног төхөөрөмж, болов­сон хүчний мэдлэг ур чад­варыг дээшлүүлэх, Улаан­баатар хотруу явж эмч­лүү­лэгчдийн тоог бууруулах гээд нэлээд зүйлүүдийг хийхээр төлөвлөсөн. Да­раа­гийн зүйл нь страте­гийн орд газруудыг нээн  илрүүлэх судалгааны аж­лууд байна. Баянтээгийн нүүрсний орд газрын хүчин чадлыг нэмэгдүүлэх гээд уурхайгаа түшиглэ­сэн эдийн засгийн үзүү­лэл­түүд өснө сайжрана гэж бодож байна. Дөрөвт аж үйлдвэрийн бүтээгдэ­хүүний хувийг нэмэгдүү­лэхийн тулд жижиг дунд үйлдвэрийг олон болгох, иймд тодорхой  сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх хүнснийхээ хэрэгцээг тэр дотор, мах, сүү, төмсөөр 100 хувь хангах, хүнсний ногоо , өндөг сүүгээр 50 хувь дотоодоо хангах то­моохон зорилтыг тавьсан.

-Засаг даргын мөрийн хөтөлбөрийг боловсруу­лахад иргэдээс ямар санал голлож ирсэн бэ?

-Арвайхээрийн агаа­рын бохирдол, утааны асууд­лаар мөн нийтийн тээврийг хөгжүүлэх усан хангамжийг сайжруулах чиглэлээр, захын эрүүл аюулгүй орчны бас ажил­гүйдлын талаар гэх мэтчи­лэн санал дийлэнх нь бай­сан. Тэдгээрээс мөрийн хөтөлбөртөө  тусгасан.

-Та сая залуу малчдыг бэлтгэх гэлээ. Энэ ажлыг ямар хэлбэрээр зохион байгуулах гэж байна вэ?

-ХАА-н мэргэжилт­нүүдтэй ярьж байгаад малчдыг бэлтгэх тодорхой чиглэл гаргана. Манай хамгийн олон ажлын байр бэлтгэж байгаа салбар нь хөдөө аж ахуй, тэр дотроо мал аж ахуй жилийн жилд нэг сургамж авч байгаа зүйл нь ган, зудтай байгаа үед мал олноор хоргодож байгаа нь малчдын арга барил муу байгаагийнх гэж үзэж байна. Иймд малчдынхаа мал малла­гаа­ны арга барилыг сайж­руулах, залуучуудыг ба­гаас нь бэлтгэх, дэмжих, тэдний мэдлэг боловс­ролыг дээшлүүлэх, гээд ажил их байна. Үүнийг бид засгийн газар, холбогдох яамдтай хамтран хөтөлбөр боловсруулан хэрэг­жүүл­нэ гэсэн бодолтой байгаа.

-Ажлын байрыг нэмэг­дүүлэх төсөл хөтөлбөрийн хувьд энэ онд ямар ажил хийх вэ?

-Хөтөлбөрт зааснаар 12 мянган ажлын байрыг нэмэгдүүлэхийн 7000 мянга нь байнгын, 5000 нь түр байхаар төлөвлөсөн. Мөн малжуулах төсөл хэ­рэгжүүлнэ. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Оны эхнээс хэрэгжиж эхлээд байна. Ер нь аливаа асуудалд цогцоор нь хандаж шийдэхийг гол болгосон. Гэхдээ ажлын байр дээр санаа зовоож байгаа хоёр асуудал нь 40-өөс дээш насны ажил эрх­лээгүй хүмүүсийг, мөн дээд боловсролтой мөртлөө ажлын байр байхгүй хү­мүүсийг яаж ажилтай бол­гох вэ гэсэн асуудал тул­гамдаж байгаа. Харин аж­лын байруудыг бий болгож байгаа аж ахуй нэгжүүдэд урамшуулал олгодог болсон. Энэ нь зээл авахад дэм­жиж, аж­лын байрны урамшуулал зургаан сарын тэтгэмж өгч байгаа.

-Ирэх дөрвөн жилд боловсролын салбарт ямар томоохон ажил хийх вэ?

-Иргэдээс хамгийн олон санал  ирсэн нь цэ­цэр­лэгийн барилга бариачээ, хүүхдээ цэцэр­лэгт өгч чадахгүй байна гэсэн байлаа. Иймээс ирэх 2013 онд хоёр цэцэр­лэг ашиглалтад өгнө. Энэ нь өнгөрсөн оноос эхэлсэн VI цэцэрлэгийн өргөтгөл 100  хүүхдийн цэцэрлэг, нэг нь шинээр 150 хүүх­дийн цэ­цэр­лэг барихаар төлөв­лөгдсөн байгаа. Ингэхээр 300 хүүхэд ирэх онд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байгаа. Цаашид 2016 он гэхэд дөрвөн жилдээ шат да­раатай арга хэмжээ авч байгаад 1000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодолтой байна.

-Таны мөрийн хөтөл­бөрт орсон нэг бүлэг нь “Иргэний оролцоотой-төрийн үйлчилгээний шинэчлэл” бий болгоно гэсэн байна. Энэ талаар тодруулна уу?

-Тиймээ. Ирэх оны нэг сараас эхлэн сар бүр аймгийн Засаг дарга, түү­ний аппаратынхан ямар ажил хийснээ хэвлэл мэдээллийнхэнд сар бүр тайлагнадаг байхаар тогт­сон. Нөгөө талаар  хэвлэл мэдээллийнхэнтэй харил­цаж байх, байгууллагууд дээр ч гэсэн тусгай бэлтгэ­сэн  мэдээлэл авдаг өрөө­төй болох, хамгийн чухал нь “Иргэний оролцоотой  төрийн шинэчлэл” гэхээр Шуурхай удирдлагын төвтэй болох асуудал. Энэ нь яах вэ гэхээр шуурхай удирдлагын төвд иргэн бүр эмнэлгийн тэрэг ирэхгүй байх ч юмуу, гал команд дуудахад, эрчим хүч тас­рахад тэр төврүү утасдаад л шийдвэрлүүлж байх бол­но. Ингэснээр Улаан­баатар хотын 1111 төв шиг бид шууд утасдаад хэдэн минутад дээрх дуудлагууд ирснийг хэдэн минутын дараа шийдвэрлэж өгсөн бэ  гэдгийг тогтоож ажил үйлчилгээгээ шуурхай бол­гох үүднээс дээрх төвийг бий болгох юм. Ингэснээр “Иргэний орол­цоотой-төрийн үйлчилгээг” чанартай бий болгох болно. Иргэн хүн иргэний үнэмлэхээ хая­чих­лаа гэхэд шууд  утсанд хандаад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэхэд хэлж өгдөг байх жишээтэй мэдээллийг давхар өгдөг ийм төвийг ирэх оноос бий болгон ажиллуулна. Цаашид төрийн албаны шинэчлэлийн ажлууд бий.

-Эцэст нь асуухад  аймаг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр гээд яриад байвал хугацаа их орно тэр дот­роос томоохон бүтээн байгуулалтын талаар товчхон хэлэхгүй юу?

-Төрийн албан хаагчид  гэдгээсээ  илүү аж ахуй нэгж хувийн хэвшлийн хүчинд тулгуурлан бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэт­гэнэ. Үүнийг иргэдийн оролцоог улам сайн нэ­мэг­дүүлэх , хувийн хэвшлийн бизнесийг нэмэгдүүлэх бодлого гэж ойлгох ёстой. Арвайхээр суманд хө­рөн­гө оруулалтын томоохон ажлууд хийх юм. Уянга суманд гэхэд л сургууль, соёлын төвийн барилга, Намнансүрэнгийн музейн барилгыг дуусгах, Хар­хорин суманд 150 хүүх­дийн дотуур байр барих, Баянөндөр, Есөнзүйл сумын сургуулийн засвар, өргөтгөл соёлын төв зэрэг улсын том том обектууд  баригдана гээд нэрлээд байвал ихийг ярих болно. Ямартай ч бид “Бүтээлч-Өвөрхангай” хөтөлбөрөө Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа оруулж олон талаас нь хэлэлцэж байж батлууллаа. Харин одоо хийж хэрэгжүүлэх ажил өрнөж байна. Хөгжлийн томоохон бүтээн бай­гуу­лалтад иргэн бүрийн орол­цоо чухал гэдгийг хэлье.