П.Жаргал
Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Зорчигч Тээвэр 1 ХХК, Эм Жи Өү Транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай 6550 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүллээ. Тэрээр XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярын хүчит 256 бөхийн барилдаанд улсын заан М.Лхагвагэрэлтэй үзүүр түрүүнд үлдэж, тус барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэн юм. Харин О.Хангай аваргын араас бөхчүүдийн чансааны хоёрт Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Жем Интернэйшнл ХХК, ХЦ-0208 анги, "Даян" дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл бичигджээ.
Эх сурвалж: zms.mn