П.АМГАЛАН

Сар шинийн баяр амралтын өдрүүдэд таарч байгаатай холбоотойгоор оюутнууд шинийн 4, 5-ны хичээлийг цахимд шилжүүлэх, дараа нь нөхөж оруулах санал, хүсэлтүүдийг сургууль тус бүрийнхээ захиргаанд гаргаад байгаа талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Өнөөдрөөс  зарим их сургууль оюутнуудын саналыг харгалзаж, дотоод зохицуулалт хийж эхэлсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль дотоод зохицуулалтаар битүүний өдөр оюутанд чөлөө олгох, шинийн 4,5-ны Даваа, Мягмар гаригийн хичээлийг цахимд шилжүүлэх зохицуулалт хийсэн байна. Бусад их, дээд сургуулийн оюутны холбоо мөн захиргаа хуралдаж шийдвэрүүдээ дотоод зохицуулалтаар гаргахаар болсон байна.

Эх сурвалж:www.polit.mn