П.АМГАЛАН     

 

Архангай аймгийн Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, самбо, жудо бөхийн ОУХМ, улсын начин БГанбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Эм Жи Өү транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-013 анги, "Хатант Интернэйшнл" ХХК, "Тэнүүн Өлзий" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат нар шалгарлаа.

Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Г.Бадрах, улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан Б.Батсайхан нар үлдэв.

Эх сурвалж:www.zms.mn