Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушарраф эх орондоо буцан очиж, улс төрийн замналаа үргэлжлүүлэх бодолтой байгаагаа “ВВС”-д ярьжээ.
Тэрээр Бүх Пакистаны лалын нэгдэл намыг тэргүүлдэг бөгөөд энэ оны тавдугаар сард болох сонгуульд оролцохоор бэлтгэж байна.
Мушарраф 2008 онд Ерөнхийлөгчийн суудлаас бууснаасаа хойш эх орноосоо зугтан Лондонд амьдарч байгаа юм. Пакистаны хууль сахиулах байгууллага Мушаррафыг Ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчлах тушаалтай байгаа билээ.