Р.ОЮУН

Монгол Улсад орчин цагийн номын сан байгуулагдаад 100 гаруй жил, МУИС-ийн номын сан 80 гаруй жил болж байна. МУИС-ийн номын сан нь төв болон салбар таван номын санд 450 мянга гаруй боть ном, 1200 гаруй уншигчийн суудалтайгаар үйлчилгээ үзүүлдэг ажээ. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

Байгалийн ухааны номын сан учраас зөгийн үүр хэлбэрээр тохижуулжээ.

Монголдоо анхдагч 100 хувь цахимжсан номын сан.

Оюутнууд чөлөөт цагаараа номын сандаа ажилладаг ажээ. 

Урагдсан номыг сэргээн засварлаж байгаа нь.

Тусгай хэрэгцээт оюутны ярьдаг, сонсдог номын сан.

Энэ хичээлийн жилд 108 тусгай хэрэгцээт оюутанд зориулсан уншлагын танхимтай. Энэ оюутнуудад зориулж доктор, профессор Алтангэрэл багш ярьдаг, сонсдог номын санд программ суулгасан. Багш, оюутан хөгжлийн албаныхан АНУ-аас сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Тус номын санд брайль номтой. Ирэх жилийн төсөвт оюутнууддаа зориулсан ямар сурах бичгүүдийг брайль болгох, тусгай хэрэгцээт оюутнуудын комиссын ахлагч бий. Тэднээс хамгийн сүүлийн ерөнхий суурийн сурах бичгийг брайль болгомоор байна гэсний дагуу төсөвтөө мөнгийг нь суулгаад төлөвлөгөөт ажил болгон хэрэгжүүлж байгаа хэмээн МУИС-ийн Номын сангийн ахлах каталогич Ч.Мөнхзул ярьж байлаа.

Тусгай хэрэгцээт оюутны хэрэглэх кеборт, гарны хамт.

Солонгос судлалын уншлагын танхим маргааш нээлтээ хийнэ. 

Эргэдэг самбар.

Оюутнууд шалгалтдаа бэлдэж буй нь. 

Эх сурвалж www.zms.mn