“ТВ-9” телевиз дэлхий дахинтай хөл нийлүүлэн хиймэл оюун ухаант /AI/ цаг агаарын  хөтлөгчтэй боллоо. Мандухай нэртэй AI хөтлөгч нь эхний удаад цаг агаарын мэдээг  үзэгчдэд хүргэх юм.  Техник технологи хөгжихийн хэрээр дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд хиймэл оюун ухаанд тулгуурласан сэтгүүлзүйд анхаарч эхэлсэн. 

Мэдээлэл авах сувгууд хурдацтай тэлж байгаа энэ цаг үед AI хөтлөгч нь мэдээллийн итгэлтэй эх сурвалж болохоос гадна нас насны үзэгчийг татах гол тулгуур болох юм.  Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, судалгаан дээр ажилладаг “Виртуал Плас” ХХК энэхүү төсөл дээр “ТВ-9” телевизтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд виртуал цаг агаарын хөтлөгчийг энэ сарын 16-нд буюу пүрэв гарагт олон нийтэд танилцуулахаар боллоо. Мандухай хамгийн сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар бодит хүн шиг ярих бөгөөд өмнө нь гарч ирсэн хөтлөгчдөөс ялгаатай нь oрчин, царай хоолой гээд бүгдийг хиймэл оюунаар бүтээж байгаа нь бүрэн виртуал гэдэг концевцыг олон нийтэд хүргэж байна. 

Эх сурвалж:www.polit.mn