М.ТИЛЕК

 

Өмнөд Америкийн Чили улсын нийслэл Сантьяго хотод энэ сарын 19-нд бартаат замын хамгийн алдартай “Да­кар” уралдаан өндөрлөв. Перу, Аргентин, Чили гэсэн гурван орны газар нутагт явагдсан энэ жи­лийн тэмцээний ачааны автомашины төрөлд эхний гурван байрыг манай хойд хөршийн “Камаз-Мас­тер” багийнхан эзэлсэн байна. Нэгдүгээр байрт Эдуард Николаевын баг 39 цаг, 41 минут, 43 секундын амжилтаар ор­жээ. Айрат Мардеев хоёрт, Андрей Карги­новын баг гуравт хурдал­сан байна. Харин өнгөр­сөн жилийн ялагч Гол­лан­дын Жерар Де Ройн хөлөглөсөн “Ивеко” дөрөвдүгээр байрт орсон байна.

Суудлын автомашины төрөлд Францын нэрт тамирчин Стефан Пет­ран­селийн баг манлайл­жээ. “Дакар”-ын амьд домог болсон Стефан Петран­сель автомашины төрөлд тав дахь жилдээ уралдаж байна. Харин тэрээр мото­циклийн төрөлд “Дакар”-т зургаан удаа түрүүлж байсан юм. Хоёрдугаар байрт бас нэгэн “MINI” хөлөглөсөн Өмнөд Афри­кийн Жи­нель Де Виллерс оржээ. Авто­машины тө­рөлд гу­рав­дугаар байрт бас л “MINI” унасан ОХУ-ын Леонид Новиц­кийн баг оржээ.

Мотоциклийн урал­даанд “КТМ” хөлөг­лөсөн Францын Сирил Депре аваргалж, “Дакар”-ын тав дахь түрүүгээ хүртжээ. Хоёрдугаар байрт Порту­галийн Рубен Фариа, гурав­дугаарт Чи­лийн Франсиско Лопес Кон­тар­до хурдалсан бай­на. Хоёр, гуравт орсон хоёр тамирчин мөн л “КТМ” хөлөглөжээ.

Дөрвөн дугуйт мото­цик­лийн уралдаанд “Яма­ха” хөлөглөсөн Арген­тины Маркос Патронелли түрүүлэв. Харин гурав, дөрөвт Чилийн Игнасио Касало, Польшийн Ра­фал Соник нар оржээ. Тэд мөн л энэ жилийн “Дакар”-т “Ямаха”-тай уралдсан аж. Ийнхүү энэ жилийн “Дакар” урал­дааны бүх төрөлд эхний гурван байрт нэг загва­рын төмөр хүлгүүд оржээ.