Чинь Шыхуан хааны онгоны музей Шааньси мужийн Ши-Ань хотын Линтун дүүрэгт байрладаг бөгөөд хаантайгаа хамт бунхлагдсан 2000 гаруй морьт цэргийн олдворыг тариачин эр анх олжээ. Үүнээс хойш эрдэмтэд малтлага, судалгааны ажлыг өнөөдрийг хүртэл хийсээр байна. Мөн анхны өнгийг нь алдуулахгүйн тулд битүү дээвэртэй байгууламж барьж хамгаалалтад авчээ. Малтлагын гурван хэсэгтэй, ойролцоогоор 8000 морьт цэргийн бунхан байгаа хэмээн эрдэмтэд үзэж байна. Эдгээр олдворыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгэжээ. 1974 онд хайн илрүүлсэн Чинь гүрний цэрэг, морьдын хөшөөний олдвор нь “Дэлхийн найм дахь гайхамшиг”, ХХ зууны археологийн түүхэн дэх агуу нээлтүүдийн нэг, Хятадын соёл иргэншлийн сүнслэг бэлгэ тэмдэг хэмээн нэрлэдэг. Чинь Шыхуан хааны онгоныг хөндөөгүй байгаа ажээ. Энэ музейг үзэхээр өдөрт 30-40 мянган дотоод, гадаадын жуулчин ирдэг байна. Дэлхийн найм дахь гайхамшгийг гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

Эдгээр олдворыг анх олоход ийм өнгөтэй байжээ. Өнгийг нь алдуулахгүйн тулд битүү дээвэртэй байгууламж барьж хамгаалалтад авч, өнөөг хүртэл үргэлжлүүлэн судалж байна. Шавар барималуудыг нар, салхинд ил гаргаснаар өнгөө алдан харлаж өгөрших болсон тул Хятадын Засгийн газраас түүхэн дурсгалаа хамгаалж их хөрөнгө зарж, байгууламж барьснаар одоогийн музей болсон байна. 

Дайчдын царай дахин давтагдаагүй, өөрийн сэтгэл хөдлөлийг харуулсан байна. 

Ихэнх нь үсээ овоолон боосноос гадна цэргийн түшмэд, дарга нь малгай, дуулгаараа ялгарч байв. Тэдний өндрийг нэгэн жигд 180 см-ээр хийснийг судлаачид тогтоосон байна. 

 

Толгойгүй дайчдын баримал ч цөөнгүй байлаа.

Малтлага үргэлжилсээр.

Археологчид нөхөн сэргээлт хийж байгаа нь.

Бүтэн олдсон өвдөглөж суусан дайчны баримал.

Эх сурвалж www.zms.mn