Н.Намуунаа

 

Монголд зочлох жилийн хүрээнд ирэх саруудад болох онцлох эвентүүдийг танилцуулж байна.

 

Хаврын бүргэдийн баяр

Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Бүргэдийн баяр эвент арга хэмжээ энэ сарын 09, 10-ны өдрүүдэд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт  болно.

 

Сайханы сарлаг наадам болно

Нүүдэлчдийн соёлыг харуулах зорилготой Сарлагийн наадам энэ оны зургаадугаар сард Сайханы сарлагын наадам нэртэйгээр Өмнөговь аймагт зохион байгуулагдахаар боллоо.

 

Сарлагын эвент

Сарлагийн наадам нь Сарлаг үхрийг өсгөн хамгаалах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох,  эдэлж хэрэглэж ирсэн уламжлалыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилах зорилгоор Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгууд жил бүрийн  6, 7 дугаар сард “Сарлагийн фестивал” арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил Өвөрхангай аймаг Бат-өзлий сумын нутагт зургаадугаар сарын 23 нд зохиогдох аж.

 

Хөх сувд мөсний баяр

Хөвсгөл аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд” фестиваль гуравдугаар сарын 2-3 ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгалд тосгонд зохион байгуулагдана.

 

Монос цэцэглэх цаг

Буриад ардын дуу, шүлэг өв соёл болон ёс заншлыг түгээн дэлгэрүүлж, хувцас чимэглэл, өв уламжлалыг сурталчилан таниулах зорилгоор жил бүрийн хаврын дунд сард зохион байгуулагддаг Хараагын хаврын баяр монос цэцэглэх цаг наадам энэ жилийн тавдугаар сарын 5-р сарын 21, 22 -ны өдрүүдэд  Сэлэнгэ аймгийн Мандал сум,  Түнхэл тосгонд болно.

 

Талын салхи 2024

Нийслэлийн Засаг даргын тамгийн газар, Чингис клубтэй хамтран зохион байгуулдаг Талын салхи олон улсад нэр бүхий мотофестиваль Улаанбаатар хотноо зургаадугар  сарын 10-ны өдөр зохион байгуулагдана.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 41 (7285)