М.ХУЛАН
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулах нь олон улсын томоохон арга хэмжээ төдийгүй эдийн засаг, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх тухай албаныхан онцолж байна. Танилцуулгад дурдсанаар, хурлыг зохион байгуулснаар Монголын эдийн засагт 130–170 тэрбум төгрөгийн үр өгөөж бий болохоор тооцоолжээ. Үүний зэрэгцээ байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр олон улсын санхүүжилт татах, урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид ярьж байна.
Эх сурвалж: zms.mn