М.ХУЛАН

COP17 хурлыг зохион байгуулагчдын зүгээс түгжрэлийг зохицуулахын тулд ойролцоох зах, худалдааны төвүүдийн нээх, хаах цагийг өөрчилнө. Хурал 2026 оны найм дугаар сарын 17-28-ны хооронд 09:00-18:00 цаг хүртэл тасралтгүй үргэлжлэх учраас Дүнжингарав, Нарантуул захын нээх хаах цагийг зөрүүлэхээр төлөвлөсөн. Шийдвэрийг нийслэлээс гаргана. Харин авто зам хаахгүй, шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг татна гэж тус хурлын Ажлын албанаас танилцуулав. 

Эх сурвалж: zms.mn