Б.Нямсүрэн

Канад улсын Элмонтон хотод мөсөнд авиралтын ДАШТ энэ сарын 16-18-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар хурд, хүчээ үзэхээр  эх орноосоо мордлоо. Н.Хэрлэн дэлхийн цомын аварга, Ази тивийн алтан медальтай Н.Сэлэнгэ дэлхийн цомын шагналт байрт орсон уулчин билээ. Өмнө нь монголын тамирчид ДАШТ-ээс медаль хүртсэн удаагүй. 

Эх сурвалж: www.zms.mn