Б.ТУУЛ

Мэдэхгүй. Би түүнийг таних гээд их удаан ажиглав. Бас олон янзын таамаглал дэвшүүлж, тааж эс чадав. Танилцах гэж хичээх тусам түүний нүд, сэтгэл, бодол гуравт живэх шиг. Түүний бодол, сэтгэл, нүд гурав яг л зүүдний орчин, зөн билгийн урсгал шиг санагдах ажээ.

Уран бүтээлч, зураач Т.Хулан бүсгүй “Хором Мөч” нэртэй бие даасан 15 дахь үзэсгэлэнгээ Занабазрын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2024 оны хоёрдугаар сарын 1-ээс энэ сарын 7-ныг хүртэл үзэгч түмэнд толилуулж байна. Түүний үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд цаг хугацаагаар аялуулах мэт төсөөллийн ертөнцөд намайг дагуулах мэт эсвэл бүр бясалгал гэгээрлийн орон зайд аваачих мэт тийм л содон ер бусын мэдрэмжийг хүмүүст бэлэглэх ажээ. 

 Тэгээд энэ уран бүтээлч бүсгүйн дотор ямар хүн нуугдаж байгааг тааж эс чадав. Тэр оньсого шиг бүсгүй ажээ. Түүний бодолд мянга мянган гэрэлт одод цацарч байх аж. Түүний инээдэнд солонго татах аж. Түүний нүд, сэтгэлд төсөөллийн орон зай, зөн билгийн орон зай нуугдаж байх шиг санагдав. Эрхэм уншигч та түүний дурсамжийн цуглуулга болсон "Хором Мөч" үзэсгэлэнгээр амжиж зочлоорой, аялаарай. 

 

 

 

 

 

Эх сурвалж: www.zms.mn