Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Нието амласан ёсоороо цалин, орлогоо ил болголоо. Тэрээр сарын 11500 еврогийн цалинтайгаас гадна дөрвөн байр (тэдгээрийн хоёр нь тус бүр 500 метр кв талбайтай), нийт 60 мянган метр кв хоёр газартай ажээ. Мөн банкны хувь эзэмшиж, үнэт чулуу, урлагийн бүтээлийн цуглуулгатай хэмээн мэдүүлсэн байна. Пенья Нието сонгуулийн кампанийн үеэр “Авлигын эсрэг хүчтэй этмцэл өрнүүлж, Ерөнхийлөгч, сайд нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгоно” хэмээн амлаж байсан юм. Мексикийн Засгийн газрын сайд нар сард 9300 еврогийн цалин авдаг. Арми, тэнгисийн цэргийн удирдагчид 12000 еврогийн цалин авдаг байна.