ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Энэ удаагийн Онцлох фото буландаа нарийн мэдрэмж, хөдөлмөр зүтгэлээр сэтгэлээ шингээж бүтээлээ урладаг Д.Баярсайханыг онцоллоо. Тэрбээр 12 жилийн өмнөөс бүтээлээ хийж эхэлжээ. Түүний аав цэргийн мэргэжилтэй ч гарын уртай, шилдэг мужаан байсан бөгөөд модны холтсоор машин хийнэ. Харин ээж нь зураг зурдаг, үйлэнд уран хүн байв. Мөн эмээ нь уран н.Дулмаа гэж хүн байсан аж. Нас нь өндөр ч оёж хатгаад сууна. Энэ бүхнийг харж өссөн чсонирхож байгаагүй. Хэрэв тэр үед сонирхсон бол эрт урлаач болох байсан. Өвөг дээдсээс заяасан авьяасын ачаар өдий зэрэгтэй урлаач болжээ.

Д.Баярсайханы чулуугаар хийсэн бүтээлүүд.

Бөөгийн жижиг хэрэгслүүд.

Ээмэг болон гоёл чимэглэлүүд.

Чулуугаар хийсэн бүтээл.  Чулуу бүр өөрийн гэсэн энергитэй ажээ. 

 Өөрийн мэдрэмжээрээ мод, төмөр, чулуу, бусад түүхий эд ашиглаж бүтээлээ урладаг байна.

 

Мөн сийлбэр сийлнэ. 

Бүтээлийнхээ хэвийг гаргаж буй нь.

Д.Баярсайхан урлаач луу хийхээр загвараа гаргажээ.

Дээрх лууг хийх мөнгө.

Бүх төрлийн түүхий эдээр цутгамал хийх боломжтой. Нэг бүтээл хийхэд  баримал ашиглаж ерөнхий загвараа гаргана. Дараа нь хатуу материал сийлж, зууханд хийж хэв авдаг байна. 

Эх сурвалж www.zms.mn