ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг хамтран "Хятадын байгалийн үзэмж ба хөгжил дэвшил" гэрэл зургийн үзэсгэлэн Блюмон галерейд үргэлжилж байна. Тус үзэсгэлэнд Хятадын Бээжин, Тяньжин, Шанхай хот болон Шааньси, Шаньси, Жөжян, Аньхуй, Хунан, Хэнань, Шаньдун, Ганьсу, Гуандун муж, Өвөрмонгол, Төвөд, Гуаншин Жуан үндэстний өөртөө засах орны байгалийн үзэмж, хот байгуулалт, хөгжил дэвшлийг гэрэл зургаар харуулжээ.

Блюмон төв үйлчлүүлэгчиддээ сонгодог хөгжмийн аялгууг сонордуулдаг. Энэ удаа төгөлдөр хуурч, багш, концертмейстер М.Мөнх-Эрдэнэ үйлчүүлэгчдийн сонорыг мялааж байлаа.

Эх сурвалж www.polit.mn