ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Зураач Г.Наранзаяа кофегоор зурсан бүтээлүүдээрээ өнгөрсөн тавдугаар сард бие даасан үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргаж байсан. Түүний бүтээлүүд өөрийн гэсэн онцлогтой ажээ. Тэрбээр анхны бие даасан үзэсгэлэндээ өөрт тохиолдсон үйл явдал, туулсан амьдралынхаа агшингуудаас төрүүлсэн бүтээлүүдийг дэлгэсэн аж. Г.Наранзаяа нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Баян Монгол" чуулгын хөгжимчин, удирдаачаар олон жил ажилласан Б.Ганбатын охин юм. Тэрбээр тэнгэрт байгаа аавдаа зориулж Симбаг дүрсэлсэн байна. Учир нь аав нь охиндоо "Чи нэртэй хүний зүстэй охин. Өөдрөг байж, санаснаараа амьдраарай" хэмээн захиж байсан. Тиймээс аавынхаа захиасыг биелүүлж багаасаа дурласан зурах замыг сонгосон гэж ээж нь хэлж байсан юм. 

 

Үзэсгэлэн болгогч хэмээх туулай.

Шар шувууны хүч хэмээх зурагт уультай зэрэгцүүлэн суулгажээ.

 

Араатны хаан Симбаг аавдаа зориулж зуржээ.

Эх сурвалж www.zms.mn