Н.ЖАРГАЛМАА, Б.ТУУЛ

Монгол, Япон улсын эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан "Таван амьдрал" гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Монголын уран зургийн галерейд үүдээ нээсэн билээ.

Энэхүү үзэсгэлэнгээс УИХ-ын Тамгын газрын зурагчин Гүрринчингийн Эрдэнэтуяагийн "Улстөрч эмэгтэйн түүх" хөрөг зургаас онцлон хүргэж байна.  Тэрээр  УИХ-ын дэд дарга Салдангийн Одонтуяагийн гэрэл зургийн хальснаа ийн хөрөглөжээ. 

Caption

 Г.Эрдэнэтуяа: Улстөрч эмэгтэйд ч гэсэн ээжийн үүрэг бий

Би УИХ-ын Тамгын газрын гэрэл зурагчнаар ажилладаг. Сэдвээ сонгож байхдаа ярилцаад улс төрч эмэгтэйг харуулах хэрэгтэй гэж шийдсэн. Үүнийхээ дагуу С.Одонтуяа даргад санал тавихад үнэхээр нээлтэй сайхан хүлээж авсан.

Улс төрч эмэгтэй ч гэсэн бусад эмэгтэйчүүдтэй ижил гал тогоондоо ороод хормогч зүүгээд хоолоо хийдэг. Үр хүүхдээ харж асарч явдаг. Би 26 жил гэрэл зураг авч байгаа. Анх удаа бүтэн жил нэг хүний амьдралаар зураг авч байна. Маш сонирхолтой байсан.

Анх санал тавьснаас хойш бид зургаа хэрхэн авах вэ, яаж гоё гаргах уу гэдэг зүйл хоорондоо ерөөсөө ярилцаагүй. Урьдаас бэлтгэж бэлдсэн зураг тун ховор. Улс төрч хүн учраас чөлөөт цаг багатай дийлэнх зураг маань албаны хэв шинжтэй. Гэхдээ энэ бол бодит үнэн байгаа байдлыг яг л тусгахыг зорьж ажилласан. Хамтран ажиллахад маш нээлттэй сайхан хандсан С.Одонтуяа гишүүндээ их талархаж байна гэв. 

Эх сурвалж: www.zms.mn