Н.ЖАРГАЛМАА

 

Эмэгтэй гэрэл зурагчдын авьяас билэг, шинэ дүр төрх, шинэ хэв маягийг харуулах зорилготой Монгол, Япон улсын эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан "Таван амьдрал" гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Монголын уран зургийн галерейд үүдээ нээлээ. Энэхүү үзэсгэлэнг Япон улсын гэрэл зурагчин Мацүмото Ёшикогийн санаачлагаар, эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” нэгдэл хамтран “Амьдрал” сэдвийн хүрээнд толилуулж байна.

 

76 настай гэрэл зурагчин Мацүмото Ёшико

Энэ жил 76 настай хамтарсан төслийг санаачлагч тэрбээр “Wear two hats” нэртэйгээр 100 настай чих хамар хоолойн эмч хатагтай Мива Санжогийн нэг жилийн амьдралыг үзүүлжээ.

Сэтгүүлч, зурагчин Шаравын Отгонжаргал

Сэтгүүлч хэвлэл мэдээллийн зурагчин бүсгүй маань “Өгсүүр зам” нэртэйгээр өрх толгойлсон эмэгтэй хүний амьдрал, нийгэм цаг үеийн байдлыг тусган харуулжээ

УИХ-ын Тамгын газрын зурагчин Гүрринчингийн Эрдэнэтуяа

Их хурлын тамгын газрын зурагчин албан тушаалтай тэрбээр “Эмэгтэйн түүх-Улстөрч” сэдвээр УИХ-ын дэд дарга Салдангийн Одонтуяагийн гэрэл зургаар улс төрч эмэгтэйн амьдрал аж байдлыг баримтжуулан мөнхөллөө

Хилийн цэргийн гэрэл зурагчин Лхагвасүрэнгийн Номингэрэл

Хилийн цэргийн зурагчин түүний хувьд цэрэг хүчний байгууллага дахь эмэгтэйчүүд тэдний амьдрал, ажил мэргэжлийн онцлог, эх орныхоо өмнө хүлээсэн асар том үүрэг хариуцлагын өмнө зогсох эмэгтэйчүүдийг төлөөлөл болгон “Ялж, Ялгар” нэртэйгээр эмэгтэй мэргэн бууч Б.Даваанямын нэг жилийг гэрэл зургын хальснаа буулгажээ.

Шүхэрчин бүсгүйг тольдсон Содномын Бадамханд

Амьдрал бол үргэлжлэл.. “Эгэл даруухан Б.Болормаа” хэмээх шүхэрчин, ээж, нэгэн гэрийн эзэгтэйн амьдралын хэсэгхэн хормыг гэрэл зураг болгон үзэгч түмэндээ толилуулаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 186 (7171)