Н.ЖАРГАЛМАА

 

Олон нийтийн сүлжээнд өөрийнх нь талаар худал мэдээлэл түгэж буй асуудлаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч асан Б.Дэмбэрэл мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр УИХ-н гишүүн Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан болон миний тухай худал мэдээллүүд гарсаар гарах боллоо.

Эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт намайг холбогдуулан, БНХАУ-ын иргэдийг 200 сая төгрөгөөр залилаад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гэх энэ мэдээллэл огтоос  худлаа. Үүнийг зохион байгуулалттайгаар миний эсрэг хийж байна.

Мөн Пүрэвсүрэнгийн Уянга гэх эмэгтэйтэй хамтарч, компани байгуулаад хүмүүсийг залилсан хэмээн бичсэн нь ор үндэслэлгүй. Би энэ үйлдлийг улс төрийн захиалгат хэрэг гэж хардаж байна.Хуулийн байгууллагад хандаж, холбогдолгүй гэдгээ нотолно” гэлээ.

Эх сурвалж: www.zms.mn