Б.Баяр 

Монголд хөрөнгө оруулсан гадаадын иргэд эрсдэлд ордог тохиолдол цөөнгүй. "Суруга Монгол", "Засагчандмань майнз", "Ай Ти Жи Эм", "Монгол хьюндай" эмнэлгийн хөрөнгө оруулагчид хэрхэн хохирсныг бид мэднэ. Эдгээр нь голдуу дээрэм, залилангийн гэмт хэргийн улмаас хохирсон байдаг. Тэгвэл хууль хяналтынхан гар утасны программ ашиглаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг бүлэглэлийг өчигдөр илрүүлжээ. Тэднийг нөлөө бүхий албан тушаал хашдаг эрхэм удирддаг байж болзошгүй гэх мэдээлэл байна. Хэд хэдэн хөрөнгө оруулагчид асар өндөр дүнтэй хохирол учруулсан уг хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 125 (7110)