Б.ТУУЛ

    Монгол Улсын Засгийн Газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан эх орноо дэлхийд сурталчилан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр салбар бүрт олон чухал ажлыг хийж эхлээд байгаа билээ. Тэгвэл Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, ОХУ-ын Эрхүү мужийн Гэрэл зурагчдын нийгэмлэгийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, хоёр улсын  гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан эх орноо дэлхийд сурталчилах, гэрэл зургийн түүх болоод  хөгжил дэвшилд ахиц гаргах олон чиглэлд хамтран ажиллахаар болжээ.

     МГЗНХ-ны Ерөнхийлөгч Л.Жаргалсайхан болон Удирдах зөвлөлийн гишүүд, Эрхүүгийн Гэрэл зургийн нийгэмлэгийн орлогч дарга В.Нефедовтой уулзаж, дараах чиглэлд хамтран ажиллахаар ярьж тохиролцжээ. Тухайлбал:

Эрхүүгийн фото мэдээллийн “ИФО-ФОТО” буюу “Иркутское Фотографический Обозрение” сэтгүүлээс “Монгол орон ОХУ-ын гэрэл зурагчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ.

Гэрэл зургийн хөгжил, түүх, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж,  харилцан туршлага солилцох сургалт, эрдэм шинжилгээний ажлуудыг зохион байгуулах аж. Тэр дундаа  Монгол орноор XVIII зууны сүүлч XIX зууны зууны эхээр аялж, монголчуудад гэрэл зургийг таниу

лах, Монгол Улсыг гадаад улс, оронд таниулах түүхэн ач холбогдолд чухал үүрэг гүйцэтгэсэн Оросын аялагч, судлаач нарын аяллын замаар Монгол, Оросын гэрэл зурагчдын хамтарсан “Фото аялал”-уудыг зохион байгуулах юм байна.  

Мөн гэрэл зургийн хөгжилд өөр, өөрийн гэсэн өнгө аясыг тодорхойлж яваа эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” клубын уламжлалт үзэсгэлэн, арга хэмжээний талаар танилцуулж, хамтран ажиллахаар болжээ.  

Мөн Монгол Улсад 2023 оны долдугаар сард зохион байгуулагдах “Нүүдэлчин” олон улсын фестивалийн үеэр зохион байгуулагдах “Өнөөдрийн Монгол” үзэсгэлэн, ирэх наймдугаар сард болох “Гэрэл зургийн долоо хоног” олон улсын үзэсгэлэн арга хэмжээнд Оросын гэрэл зурагчдыг урьж оролцуулахаар ярьж тохиролцжээ.  

Эх сурвалж: www.zms.mn