ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Саха Якутад, зэрлэг цаа судлал, уламжлалт анагаах ухаанаар ажилласан монгол эрдэмтэн Б.Баасансүрэнгийн “Хойд туйлын бүсэд 30 жил” үзэсгэлэнгийн нээлт "Чингис хаан"-ы музейд боллоо. Тэрбээр сүүлийн 30 гаруй жил ОХУ-ын Саха Якутад Монголын ШУА-ийн төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ. Энэ хугацаанд хоёр улсын хамтын ажиллагааны гэрээний дагуу хойд туйлын зэрлэг цаа бугын биеийн бүтэц, зарим эрхтэнийг судалж, шинэ эм, эмийн бэлдмэл бий болгож хүмүүсийн өвчин эмгэгийг эмчилж эдгээсэн байна. Тухайлбал, чөмөг хөрөх өвчний улмаас хүүхэд олж, тээж төрүүлэх чадваргүй болсон эмэгтэйчүүдийг эмчилж 170 гаруй хүүхэд төрүүлсэн нь Якутаар зогсохгүй Орос, Австри, Канад, Герман, Япон, Хятад, Солонгост эрүүл энх өсөн бойжиж байна.

Эх сурвалж www.zms.mn