ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Японы Элчин сайдын яам, "Япон сан" хамтран нүүдлийн үзэсгэлэнг зохион байгууллаа. "Япон сан"-гийн урын санд хадгалагдаж буй урлагийн бүтээлүүдээс бүрдсэн үзэсгэлэнг зохион байгуулж дэлхийн өнцөг булан бүрт дэлгэн толилуулах нүүдлийн үзэсгэлэнгийн төслийг тогтмол хэрэгжүүлж олон орны 80 гаруй музей, үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлж байна. Олон жилийн түүхийн явцад баяжиж ирсэн Японы хүүхэлдэйн соёлыг 67 шилмэл үзмэрээр дамжуулан үзэгчдэд хүргэжээ. Япон хэлээр "Хүний хэлбэр" гэсэн утгыг илэрхийлдэг "Нингёо" гэх нэртэй үзэсгэлэн нь "Баяр ёслолын хүүхэлдэй", "Урлагийн хүүхэлдэй", "Эгэл ардын хүүхэлдэй", "Хүүхэлдэйн соёл дэлгэрсэн нь" гэсэн дөрвөн бүлэгтэй аж.

Эх сурвалж www.zms.mn