Т.САЙХАН

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Улмаар цасаар шуурч, авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Тиймээс Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг Улаанбаатар талаасаа мөн Дархан талаасаа гарах тээвэрлэлтийг 15:00 хүртэл хойшлуулжээ. 

Эх сурвалж:www.polit.mn