2023/12/14
2609.0 USD
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Хэвшмэл ойлголтоо өөрчилье
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Zuunii Medee Weekly
Б.Батдэлгэр: 3800 гаруй барилгыг хууль бусаар хүлээж авсан
ZMS.MN
2023-03-14 14:14
 
1 мин унших
0
хуваалцах
724
үзсэн
П.АМГАЛАН
Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын 2013-2019 оны хууль зөрчсөн үйлдэл, баримтуудын талаар “Бүрэн цутгамал” ХХК-аас мэдээлэл хийлээ. Тус компанийн ерөнхий захирал Б.Батдэлгэр “АТГ-д 2017 оны хоёрдугаар сарын 20-нд манай компаниас гомдол гаргасан. Үүнээс хойш АТГ ажлаа хийхгүй, хэрэг бүртгэлийн хэргийг удаа дараа хааж байна. Барилга байгууламжын улсын комиссын бүрэлдэхүүн хууль бус ажиллаж буй баримтууд бий. Жишээ нь, Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолоор Барилга байгууламжын улсын комиссын бүрэлдэхүүнийг тогтоож өгсөн байдаг. Үүн дээр мөн Мэргэжлийн хяналтын төлөөлөл оролцоно гэдгийг нарийвчлан заасан. Гэвч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхан Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулахгүйгээр өөрсдийн инженерүүдээ оролцуулсан. Тодруулбал, 2013 оны хоёрдугаар сарын 6-нд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж 151-р тогтоолыг зөрчиж дахин комиссын бүрэлдэхүүнийг шинэчилж найруулсан байдаг. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулахгүйгээр, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний инженерүүдийг оруулахаар тогтоол гаргасан. Энэ асуудал нь Засгийн газрын тухай хуулийн 30.8 дахь заалтыг зөрчсөн. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар “2018 оны нэгдүгээр сарын 25-нд 2013 оноос хойш Мэргэжлийн хяналтын төлөөллийг улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулаагүй” гэсэн албан бичгээ хүлээн зөвшөөрсөн. Саяхан Турктэд газар хөдлөлтийн улмаас хууль бус барилга, хууль зөрчсөн үйлдлүүд байсан учраас олон барилга нурсан. Энэ асуудал манай улсад ч гэсэн давтагдах магадлалтай” гэлээ.
Мөн нийслэлийн прокорурын газраас энэ хэргийг шалгахгүй байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хэрэг бүртгэл шалгахад нийт арав гаруй прокурор солигдсон гэсэн юм. Ерөнхий төлөвлөгөөний газар 2013 онд 573 барилга, 2014 онд 915 барилга, 2015 онд 882 барилга, 2016 онд 664 2017 онд 777 барилга хүлээж авсан. Эдгээр барилгуудыг хууль бус бүрэлдэхүүнээр хүлээж авсан бөгөөд Мэргэжлийн хяналтын төлөөллийг оролцуулахгүй гэдгийг “Бүрэн цутгамал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батдэлгэр хэлэв.
Эх сурвалж:www.polit.mn
Илгээх
Холбоотой мэдээ
Бөхөнгийн эврийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
20 мин
Бөхөнгийн эврийг ачаан дунд нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
М.Нандинцэцэг мэргэжлийн боксын анхны тулаандаа ялалт байгууллаа
1 цаг 0 мин
М.Нандинцэцэг мэргэжлийн боксын анхны тулаандаа ялалт байгууллаа
Тойм: Ерөнхийлөгч НҮБ-д үг хэлж, Хууль зүйн сайдтай болж, “Намрын ногоон өдрүүд” эхэлж, “Зууны мэдээ” English weekly цахим сонины анхны дугаар гарав
6 цаг 6 мин
"Зууны мэдээ" хэвлэмэл сонин болон zms.mn, polit.mn сайтууд 2026 оны 9 дүгээр сарын 21-27-ны долоо хоногт юуг онцлов.
“Өглөөний санамж”: “Tomko”-гийн Г.Мөнхбаяр, “Трансвест Монголиа”-гийн Ц.Булгантамир, гишүүн Ө.Шижир, Өмгөөлөгчдийн холбооны Л.Данзанноров, сайд З.Мэндсайхан....
Өчигдөр 07 цаг 00 мин
“Зууны мэдээ” сонин нийгмийн сүлжээн дэх хуудсаараа өглөө бүр шинэ дугаарын онцлох ярилцлагуудаасаа ишлэн “Өглөөний санамж”-ийг уншигчдадаа хүргэдэг. 2026 оны 9 дүгээр сарын 21-25-ны дугаарын “Өглөөний санамж”-ийн эзэд: