Б.ОД

Хөгжлийн Банкны гурав дахь шатны өнөөдрийн сонсголд "Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөл 2021" зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Энэ зээлтэй холбогдуулан гурван хүнийг гэрчээр дууджээ.

Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, "Дорнод гурил" компанийн захирал Д.Өлзийбаяр, "Өег гурил" компанийн захирлыг дуудсан ч бие төлөөлөгчөө оролцуулж, З.Мэндсайхан, Д.Өлзийбаяр нар ирж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Энэ талаар Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Сайд асан З.Мэндсайханаас асуулт асуух гэсэн боловч ирсэнгүй. Энэ зээл дээр "Өег гурил" компани 4.5 тэрбум төгрөгийг гадаад биш дотоод компаниуд руу шилжүүлсэн гүйлгээ хийгдсэнийг шинжээч хэлсэн" гэв. 

Засгийн газрын 2020 оны 180 дугаар тогтоолоор Хүнсний хомсдол үүсэх, үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх, хангамжийг тогтворжуулах, аюулгүй байдлын нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний улаан буудайг импортлоход шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгохоор болжээ. 

Эх сурвалж:www.polit.mn