Т.САЙХАН

Оюутолгойн бүлэг ордын хүдрийн нийт нөөцийн 80 орчим хувь нь газрын гүнд бий. Тэгвэл агуулга сайтай хүдэр олборлох гүний уурхайн олборлолтыг  эхлүүллээ. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолд тус уурхайн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд тус уурхайн 66 хувийг эзэмшигч, уул уурхайн салбартаа дэлхийд тэргүүлэгч “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд оролцож байна.Оюутолгойн бүлэг ордын хамгийн агуулга сайтай хүдэр нь Хюго Даммет ордын гүнд оршдог. Гүний уурхайн олборлолтыг аюулгүй, дэвшилтэт “блокчлон олборлох” аргачлалаар эхлүүлсэн нь энэ юм. Ингэснээр Оюутолгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлд ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэж байна. 

Гүний уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн оргил үед хүргэхээр зорьж буй аж.

Ордын нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд байдаг. Ил уурхайн ордтой харьцуулахад гүнд буй бүлэг орд нь эрдсийн агуулга өндөртэй. Газрын гадаргаас 700 метрийн гүнээс эхлэн үргэлжлэх орших бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй учир гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлснээр олборлолтоо эхлүүлж байна.

Эх сурвалж:www.polit.mn