Т.САЙХАН

Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн хуваарьт өөрчлөх оруулах асуудлыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр хэлэлцсэн байна. 

Энэ талаар БЕГ-ын дарга Т.Ням-Очир мэдээллээ. Тэрбээр "Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн бямба гарагт шилжүүлэх, шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн бямба гарагт шилжүүлэх боломжтой эсэхийг хэлэлцэж байна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл өгөх тушаал өнөөдөр албажна. Ингэснээр тухайн орон нутгийн засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn