Б.ЖАВХЛАН

Гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк энэ сарын 7-нд арилжааны цахим талбарт спот арилжаагаар 40 сая ам.долларыг арилжааны банкуудад нэг ханшаар нийлүүлжээ.

Мөн өнгөрсөн 7 хоногт 45 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна. Арилжааны банкууд своп болон форвард арилжаагаар валют худалдан авах санал ирүүлээгүй байна. Монголбанкнаас зарласан албан ханшаар өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 3,499.61 төгрөг, БНХАУ-ын юань 515.62 төгрөг байна. Юанийн ханш өнгөрсөн оны сүүлээс 7 хувиар өсөж, чангарсан хэвээр байгааг эдийн засагчид БНХАУ-ын эдийн засгийн тогтвортой байдал, өсөлттэй холбон тайлбарлалаа.

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш Монголбанкны албан мэдээллээр өнгөрсөн сарын 5-нд 3,415.09, төгрөг, юаньтай харьцах ханш 501.94 төгрөг байв.

Эх сурвалж: www.polit.mn