Б.ОД

“Туульсын хаан Жангар” арга хэмжээ зохион байгуулах гэж буйг Соёлын яамнаас мэдээллээ. 

Тодруулбал, Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор уран зохиолын оргил гэгдэх “Баатарлаг Жангар” туулийг 1000 туульч хайлах арга хэмжээг энэ сарын 12-нд Говь-Алтай аймагт зохион байгуулахаар болжээ.

Энэ хүрээнд 1000 туульч эл туулийн 17 бүлгийг хайлах юм байна. Мөн Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг үндэсний хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn