Б.ЖАВХЛАН

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн долоо хоногт 183 иргэн хандаж гомдол, мэдээлэл ирүүлжээ. Түүний 120-д нь мэдээлэл өгч, 34 иргэний гомдол мэдээллийг судалж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан мэдээллээ. Мөн 15 иргэний барааг сольж өгөх, засвар үйдчилгээ үзүүлэх зэргээр шийдвэрлэж, таван сая 245 мянган төгрөгийн мөнгөн хохирлыг нь барагдуулжээ.

Сүүлийн өдрүүдэд иргэдээс худалдаа үйлчилгээ, тэр дундаа сар шинийн баяртай холбоотойгоор хонины ууц, хэвийн боов, цагаан идээний үнэ эрс нэмэгдсэн талаар мэдээлэл нэмэгдсэн байна. Тодруулбал, “Дэнжийн 1000” худалдааны төвд хонины ууц 500-600 мянган төгрөг, ааруул 50-60 мянган төгрөгөөр худалдаалагдаж буйг иргэд мэдээллээд байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn