Шүүгч Г.Золбоо гэрээс нь 7.3 тэрбум төгрөг "олдсон" С.Батдөлийг хорихоос татгалзжээ

0
хуваалцах
795
үзсэн

Б.Дамдин-Очир

 

Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны нэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг баривчилсан. Энэ талаар 6-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “...Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэх хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийн хураан авсан. Иргэн Б-г 48 цагийн хугацаатай баривчилсан.

Мөн дөрвөн тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх хэргээр мөрдөн шалгаж байна” гэж мэдээлсэн. Зарим эх сурвалжийн мэдээллээр С.Батдөл нь "...Төмөр замынхныг шалгана" гэсний дараа уг мөнгийг хамаарал бүхий этгээдүүдийнхээ гэр рүү тээвэрлэж яваад цагдаагийнханд баригджээ. Тэгвэл тус албанаас С.Батдөлийг 48 цаг түр саатуулсны дараа үргэлжлүүлэн хорих саналыг НПГ-т хүргүүлсэн байна. Энэ дагуу НПГ-ын хяналтын прокурор М.Энхбаатар "...Үргэлжлүүлэн хорих" саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавьжээ.

Гэтэл уг асуудлыг шийдэхээр томилогдсон шүүгч Г.Золбоо нь "...С.Батдөл нь өмгөөлөгчтэй хуралд орно гээд байна" гээд хурлаа хийлгүй хүлээжээ. Ингэсээр ажлын цаг ч дуусч, шүүгч Г.Золбоо "...Ажлын цаг дууссан. Хурал хийхгүй. Даваа гаригийн 10:00 цагт хийнэ" гээд "алх тогшсон" байна. Улмаар С.Батдөлийг суллажээ. Шүүгчийн товлосон "...Даваа гариг" гэдэг нь маргааш буюу 9-ний өдөр гэсэн үг. Ер нь бол С.Батдөлөөс өөр хэн ч ийм нөхцөлд цагдан хоригддог. Манай хууль хийгээд практик ийм юм. Харин С.Батдөлийг хорьсонгүй. Тэгэхээр түүнийг байх шалтгаан үндэслэл шүүгч Г.Золбоод байв уу гэх хардлага үүсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ шүүгч өөрийн "итгэл үнэмшил"-ээр ингэж шийдэв үү, эсвэл "дээр"-ээс ирсэн тушаал биелүүлэв үү. Ямартай ч нийгмээрээ авлигын эсрэг боссон энэ цаг үед шүүх өөрөө авлигыг өөгшүүлсэн ноцтой үйлдэл гаргалаа.

Эх сурвалж: polit.mn

Алуурчин, хар тамхичин,хулгайч луйварчин,хүчирхийлэгч,завхайрагч хэн ч бай түүнтэй хамт мөнгө харагдах л yum бол энэ монгол улсын хууль хэрэгжихээ болиод удаж байгаа шдэ.Цагдаа бол хэрэг илрүүлээд хуулийн дагуу шалгаад шилжүүлсний дараа өнөөгийн хэдэн өлөн шүүгч,прокурорууд шүлсээ гоожуулан хуулийг завруулагчид улс орон ард олныг асар ихээр хохироож яваа гэмт хэрэгтэн ах дүү хамаатан садангаараа монголын хуулийг бузралж яваа нүгэлтнүүдийг буудан хороох ард түмний хүсэмжлэл дүүрэн байна.Ард олон тэсэрвэл 1000 хууль байгаад ч хэрэггүй болно шүү.Тэсрэлт нь яг байндаа зөв буудах болно шүү
Ийм л шүүгч олон байгаа учраас авилга илрэхгүй байна энэ шүүгчийг зайлуул
Шүүхч ард түмэны эсрэг шүүсэн учир шорон өөр яавхан дээ монгол төр чанга байх ёстой
Шуналтай чадваргүй далдганасан шүүгч бна л даа!!! Арга хэмжээ ав, шалга, ажлаас нь хөө дахин хууль шүүхийн байгуулагад ажиллах эрхгүй чадвахгүйгээ харуулж дээ!!! Ард түмэн харж бгаа үтэр түргэн зайлуулвал таарна!!!! урд нь бас хахууль авч бсан олон хавар нэгэндээ хөөрхий шунал ихэдвэл шулам сн шалга шүүгчийг !!!!!!'ьь
Шүүгч хүн өргөсөн тангарагтаа үнэн ч бх ёстой ажлаа мэддэгүй яаасан том толгойьой шүүгч бэ? Аргагүй дээ арын хаалгаар асан ерөнхийлөгч Х. Батьулга оройн 2 жилийн хуулийн дамжаа төгссөн хүнийг анхан шатны шүүгчээр томилоод л ТВ-н мэдээгээр үнэмлэх гардуулаад л бсан даг!!! мэдлэгэгүй бас аль ч намын үед хувирах чадвартай бүтэхгүй амьтан бх нь цаашид энэ нөхрийг хууль шүүхийн байгуулагад дахин ажиллахгүй болтол нь хөөх!!! бас шалга, хариуцлага тооол таарна!!! Ард түмэн ямар арга хэмжээ авч бхийг нь ажиглаж бга !!! Энэ шүүгчийг дандаа ингэдэг гэсэн иргэдийн сэтгэгдэл бхийг бодход даварч бгаад олон хавар нэгэндээ болсон юм бишүү!!! Зөндөө л чадалтай 2-гүй сэтгэлээр ажиллах хуулийн их сургууль төгссөн залуучууд бгаа шүү!!!! Арын хаалганы юу ч мдэхгүй хахуулын шүүгч тэгнээ тэгнэ !!!!!