ЗХЖШ-ын нэгдүгээр орлогчоор хурандаа Ж.Өсөхбаяр томилогдлоо

0
хуваалцах
143
үзсэн

С.САРУУЛ

Ерөнхийлөгчийн зарлигаар хурандаа Ж.Өсөхбаярыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилжээ.

 Хурандаа Ж.Өсөхбаяр нь төрийн албанд 30 жил ажилласан, цэргийн гурван шатны сургууль, академийг дүүргэсэн, цэргийн ухааны магистр. Тэрээр Зэвсэгт хүчний 256 дугаар ангид салааны захирагчаас батальоны захирагчийн орлогч, штабын даргаар томилогдон ажиллаж, Зэвсэгт хүчний 327 болон 167 дугаар ангийн захирагч, Зэвсэгт хүчний Хяналт шинжилгээ-үнэлгээний газрын даргаар ажилласан. Мөн Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах болон оны мэргэжлийн аварга офицер шалгаруулах тэмцээнээс олон удаа медаль хүртжээ.

 2008 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагааны 10 дугаар ээлжийн цэргийн багийн сургалтын офицероор, мөн ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn