Б.ОД

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийж байна.

Өнөөдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.

Түүнчлэн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн хоёр улсын тэргүүн хатагтай нарын уулзалт болно. 

Дашрамд дурдахад, Монгол Улс болон БНХАУ 1949 оны аравдугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож байжээ. Үүний дараа онд Улаанбаатар болон Бээжин хотод тус тус Элчин сайдаа яамаа байгуулж байв.

Харин 2014 оны наймдугаар сарын 21-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр "Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал"-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм.

Эх сурвалж:www.polit.mn