Т.Аюурсайхан: Би "Эрдэнэс таван толгой"-гоос нэг шанага нүүрс ч аваагүй

0
хуваалцах
128
үзсэн

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нүүрсний хулгайтай холбоотой гэх мэдээлэл гарсан.  Тэгвэл УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан уг асуудалд байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Зарим хүн өөр шигээ битгий бод. Би ЭТТ-оос нэг хадаас ч тендер аваагүй,  нэг шанага нүүрс ч аваагүй,  нэг машин ч явуулж үзээгүй. Тийм юманд оролцсон бол ул мөргүй байна гэж байхгүй, заавал илэрнэ. Нэр нь яригдаад байгаа хүмүүс миний үгэнд орох ч хүмүүс биш. Үүрэг чиглэл өгдөг өөрсдийн удирдлагатай байлгүй" гэжээ. 

Түүнчлэн, УИХ-ын дэргэд нүүрсний хулгайг шалгах Түр хороо байгуулагдсан бөгөөд одоогоор Засгийн газрын таван гишүүн энэ асуудалд холбогдож магадгүй тухай яригдаж эхэллээ. 

Эх сурвалж:www.polit.mn