Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес ухаангүй байгаа ч бие нь өдрөөс өдөрт сайжирсаар байна хэмээн түүний ах, Баринас мужийн захирагч Адан Чавес Кубад очоод буцаж ирэхдээ мэдэгджээ. Уго Чавест залгасан амьсгалын аппаратыг салгах эсэх талаар ар гэрийнхэн нь ярилцаж байна гэсэн мэдээллийг тэрээр ийнхүү няцаалаа. Венесуэлийн лидер 2012 оны арванхоёрдугаар сарын 11-нд Гавана хотод хорт хавдраа авахуулах мэс засалд орсон юм. Олон цаг үргэлжилсэн хагалгааны дараа байдал хүндэрч 58 настай У.Чавес уушгины халдварын улмаас амьсгалын дутагдалд орсон аж. Аргентин, Перугийн Ерөнхийлөгч Кристина Киршнер, Оянта Умала нар Чавесийг эргэхээр Гаванад очоод байна.