С.САРУУЛ

Нийслэлийн 37 сургууль, 105 цэцэрлэгт 281 тогоочийн сул орон тоо байна. Боловсролын ерөнхий газраас санал болгосноор тогооч мэргэжилтэй иргэд тухайн байгууллагатай холбогдон шууд ажилд орох боломжтой аж. Мөн тогоочоор ажиллах хүсэлтэй боловч мэргэжлийн үнэмлэхгүй иргэд сургалтад хамрагдан ажлын байранд зуучлуулах боломжтой юм байна.

Сургалтад хамрагдах иргэдэд тавигдах шаардлага:

1.Тухайн байгууллагад 1-с доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах боломжтой байх.

2. Ямар нэгэн халдварт өвчнөөр өвчлөөгүй байх.

Эх сурвалж: www.polit.mn