Т.САЙХАН

Долларын ханш өсөж, Монголбанкны албан ханш 3260 төгрөг болоод байгаа.  Энэ асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар твиттертээ жиргэжээ. Тэрбээр "Инфляц 15 хувь байхад бодлогын хүү 10 хувь байгаад байвал хүмүүс төгрөгөө ам.доллар болгох сонирхолтой л байна. Иймд мөнгөний бодлогын хүүгээ инфляцын түвшинд аваачиж өсгөхөөс өөр сонголт байхгүй гэдгийг яг жил ярьж байна. Зөндөө хэллээ, хийхийг хүсэхгүй, ойлгохгүй л байна." гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn