С.САРУУЛ

Хулгайлах гэмт хэрэгт шалгагдан, цагдан хоригдож байсан 23 настай иргэн Г оргосныг цагдаагийн алба хаагчид баривчлан саатуулжээ. Тодруулбал, Булган аймгийн харьяат эрэгтэй 23 настай Б нь ШШГЕГ-ын харьяа 439-р ангид цагдан хоригдож байх хугацаандаа аймгийн нэгдсэн эмнэлэгт олгойн хагалгаанд орсны дараа 2022 оны есдүгээр сарын 18-ны 01:00 цагийн орчимд эмнэлгээс оргосон байна. Тус аймаг дахь цагдаагийн газар, ШШГЕГ -ын алба хаагч эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан бөгөөд оргосон этгээдийг есдүгээр сарын 19-ний 14:15 цагт эрүүгийн ахлах мөрдөгч баривчлан саатуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn