Бизнесийн ёс зүйн төвийн II шатыг эхлүүлж“Рио Тинто Монгол” дэмжихээ илэрхийллээ

0
хуваалцах
168
үзсэн

Ц.БАЯР 

“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хоёрдугаар шатны нээлтийн арга хэмжээ болж, үйл ажиллагааг эхлүүлэх гэрээнд хэрэгжүүлэгч талууд гарын үсэг зурлаа. Төслийн нэг жилийн тайлант уулзалт энэ  оны тавдугаар сарын 13-ны өдөр болж, уулзалтаар төслийн хэрэгжүүлэгч талууд Бизнесийн ёс зүйн төвийн нэг жилийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэн төслийг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцсон билээ. МҮХАҮТ, “Транспэрэнси  Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК нь 2021-2022 онд “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж, төслийн үр дүнд Монгол Улсад анхны Бизнесийн ёс зүйн төвийг МҮХАҮТ-ын дэргэд байгуулж нийт 60 мянга гаруй оролцогчид бизнесийн ёс зүйн талаарх мэдээллийг түгээж, 100 гаруй бизнесийн байгууллагыг “Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” зургаан модуль сургалт, татварын ёсзүй, ёс зүйтэй манлайлал, комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган зэрэг арга хэмжээнд хамруулан, ”ёсзүй-тогтвортой бизнес” аян зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Төслийг МҮХАҮТ, “Транспэрэнси интернэшнл монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК ньхамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд бизнесийнорчин дахь авлигын тархалтыг зогсоох, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийнхүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэддэмжлэг үзүүлэх замаар, урт хугацаандбизнесийн ёс зүй, шударга байдлыгбэхжүүлэхээр хамтран ажиллаж байна. Төслийнхоёрдугаар шатны нээлтийн үеэр МҮХАҮТ-ынерөнхийлөгч О.Амартүвшин, “Транспэрэнсиинтернэшнл монгол “ТББ-ын гүйцэтгэх захиралЭ.Мөнхжаргал , “Рио Тинто” группийн Монголдахь үйл ажиллагаа хариуцсан захиралХ.Амаржаргал нар үг хэллээ.

О.Амартүвшин “Бизнесийн ёс зүйн төв ньбизнесийн байгууллагуудад ёс зүйн дүрэмболовсруулах, хянах, туслалцаа үзүүлэх, засаглалын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх, бизнесийн ёс зүй, шударга байдлын сургалтууд зохион байгуулж, аж ахуйн нэгжийгэнэ чиглэлд мэдээ, мэдээллээр хангах, ёсзүйнхэм хэмжээнд хүртэл чадавхжуулах, тэдэндзөвлөх үйлчилгээг амжилттай үзүүлсэн” гэдгийг тэмдэглээд цаашид тус төвийн үйл ажиллагааг улам бэхжүүлж, стратегийн бодлогын хүрээндажиллуулах, олон улсын жишиг болсон ёс зүйн төвүүдтэй хамтран ажиллаж Монгол Улсын нөхцөлд тулгуурласан үйлчилгээг нэмж олон улсын стандартад нийцсэн ёс зүйн төвболгохоор зорьж байгаа” хэлсэн үгэндээ онцолсон юм.

 

“Рио Тинто Монгол ” компанийн үйлажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал“Урт хугацаанд тогтвортой, бодит үнэ цэн бийболгон ажиллахын үндсэн суурь нь бизнесийнёс зүй. Рио Тинто групп 150 жилийн түүхтэй, 35 улсад үйл ажиллагаа явуулдаг. Энэхүүтуршлагаа хуваалцаж, урт хугацааны тасралтгүй өсөлтийн суурь болсон бизнесийн ёс зүйгбэхжүүлэх ажлыг хоёр дахь жилдээ дарааландэмжиж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаадаа баяртай байна” гээд “Төслийн II үешат нь Монголын хувийн хэвшилд ил тодбайдал, бизнесийн ёс зүй, компанийн засаглалаар тэргүүлэх компаниудыг магадлан итгэмжлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэхэдчиглэж байгаа. Цаашид “Рио Тинто Монгол ”компани энэ хүрээнд тогтмол дэмжлэг үзүүлэн ажиллана” гэлээ.

“Транспэрэнси интернэшнл монгол ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал хэлэхдээ

Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан шинэ бүтээн байгуулалтын төслүүдийг авлигаас ангид зөвзохион байгуулалттай хэрэгжүүлэхэд “Бизнесийн ёс зүйн төв” чухал үүрэгтэй оролцож, улмаар бизнесийн ёс зүйн ойлголтыг бэлгэдэл төдий бус практик хэмжээнд болонөдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болгохын төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

Эх сурвалж: www.polit.mn